Монголын спортын салбарынхан 2018 онд олон улсын чанартай 11 тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авч, зохион байгуулахаар болжээ. Тэдгээрийг ангилбал,
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1
- Азийн аварга шалгаруулах тэмцээн 4
- Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2
- Олон улсын тэмцээн 4 болно.
Дээрх тэмцээний зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал,
Пауэрлифтингийн ДАШТ есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-нд болох бөгөөд энэ жилийн хамгийн том тэмцээн нь энэ.
Мөн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 27-30-нд болох бол мотоциклийн бартаат замын Азийн АШТ наймдугаар сард, самбо бөхийн Азийн АШТ зургадугаар сарын 14-17-нд, уран сайхны гимнастикийн Азийн АШТ тавдугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн АШТ зургадугаар сарын 17-26-нд, чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн тавдугаар сард, боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 24-30-нд, ширээний теннисний “Монголиан кап” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 8-9-нд, гүйлтийн цанын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд болох тов гарчээ.
Эдгээр тэмцээн, уралдаан зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх нь одоогоор тодорхой болоод байгаа бол бусад тэмцээний зардлын асуудлыг хараахан хэлэлцээгүй байгаа аж.
Б.ЭНХ