“Залуус” авто кросс, бартаат замын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

“Залуус” авто кросс, бартаат замын уралдаан болно

“Залуус” авто кросс, бартаат замын уралдаан болно

Авто спортын “Мөнгөн шонхор” клуб 2018 оны эхний тэмцээнээ зарлалаа. Энэ сарын 21-нд болох уралдааныг авто спортын цолгүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаараа онцлог. Уралдаан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болох ба Монголын авто машин, мотоциклийн спортын холбоо, Монголын авто мастеруудын холбоо, “Speed” авто клуб, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн авто клубүүд хамтран ажиллахаар болжээ.

Шинэ оны анхны уралдааны ерөнхий ивээн тэтгэгч нь Монголын авто спорт, аялалын холбоо бол МҮОНТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллана. Уралдаан оролцох залуу тамирчдын тоо одоогоор 50 орчим болжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж