“Дэлхийн мисс 2017” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож, шилдэг 15 орны миссийн нэгээр шалгарсан Ц.Энхжин найз залуугийнхаа зургийг өөрийн инстаграм хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр найз залуугийнхаа талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Манай найз залуу намайг сайн ойлгодог. Зан чанараараа аавтай минь төстэй. Хүсэл мөрөөдөл нь хүртэл аавынхтай адил байсанд их гайхсан шүү. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, ухаалаг, тэвчээртэй, зорьсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэж чаддаг зангаар нь бахархдаг” гэжээ.
Э.Бурам