Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ | News.MN

Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалт хийлээ. Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард ЗГХЭГ-ын даргын тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Энэ дагуу МХЕГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Налайх дүүргийн нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 30 аж ахуй нэгж 102 аманд цооног гарган 200 гаруй ажилтантай нүүрс олборлолт явуулж байна. Нүүрс олборлож байгаа ажилчдын албан ёсны тоо 200 гаруй гэх боловч аж ахуй нэгжийн эзэдтэйгээ гэрээ хийх зэрэг байдлаар нийт 1200 гаруй иргэн нүүрсний цооногуудад өдөр тутам ажиллаж байгаа ажээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл 237 хүн нас барснаас сүүлийн 10 жилд 103 нь амь насаа алджээ. Иргэдийн амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, уурхайн үйл ажиллагаа явуулах норм стандарт мөрдөөгүй цооногт гар аргаар нүүрс олборлосноос агааргүйдэж, нуралт үүссэнээс, татлага ган байхгүйгээс үүдэлтэй юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор чиглэл чиглэлээр ажиллаж нэгдсэн санал дүгнэлтээ ирэх долоо хоногт гаргаж, Үндэсний Статистикийн хорооноос Налайх дүүргийн иргэдээс уурхайн цооногуудыг хаах эсэх асуудлаар санал асуулга явуулж танилцуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шоогоо 2018-01-12 202.179.31.120

Уурхайн дэргэд хот байгуулж болдоггүйн хамгийн тод жишээ нь энэ Налайх шүү дээ. Уурхайн нөөц дууслаа, хот даяараа ажилгүй болно. Оросод ч гэсэн Норилск гээд том хот уурхайд түшиглээд барьчихсан нь одоо баларч сүйрч байгаа жишээ байна

Avatar

Зочин 2018-01-12 150.129.140.207

Irged ni uxex esexee shiid gesen ug uu. Xunee boddog Zasag bol shuud xaagaad ajliin bair shineer bii bolgox yostoi baix.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж