Honda CR-X автомашины танилцуулга

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Honda CR-X автомашины танилцуулга

Үйлдвэрлэл: 1983-1991
Ангилал: Спорт компакт
Кузовын төрөл: 2 хаалгатай бөгсгүй
Хэлбэр: урдаа хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй
Хурдны хайрцаг: 4 шатлалт автомат, 5 шатлалт механик
Төстэй загвар: Honda Civic
Acura Integra
Acura RSX
Honda CR-Z

Honda
CR-X автомашин нь Honda компанийн үйлдвэрлэдэг урдаа хөтлөгчтэй спорт
компакт ангилалын машин юм. CR-X-ийн анхны генераци нь Японоос гадна
зарим бүс нутгуудад зарагдаж байв. АНУ-д гаргаж байсан загвар нь эдийн
засгийн хэмнэлттэй, хоёр зорчигчтой, бөгсгүй спорт машин гэж
тэмдэглэгдэж байжээ. Харин Европт, илүү хүчирхэг ZC 130 морины хүчтэй
хөдөлгүүртэйгээс гадна 2+2 суудалтай байжээ. 1988 оноос 1991 оныг хүртэл
үйлдвэрлэгдэж байсан шинэчилсэн загвар нь үзүүлэлт болон түлш
хэмнэлтээрээ нилээд алдаршсан байна. АНУ-д гаргаж байсан загвар нь
үзүүлэлтийн хувьд Si SOHC D16A6 хөдөлгүүртэй байсан юм. Honda-ийн 1992
оноос CR-X загварын залгамжлагч  болох CRX del Sol загвар нь 1998 оныг
хүртэл худалдаанд гарч байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж