Аваргын төлөө барилдах бөхчүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Аваргын төлөө барилдах бөхчүүд тодорлоо

Аваргын төлөө барилдах бөхчүүд тодорлоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өнөөдөр /2018.01.12/ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэллээ. Энэ жил монгол бөх Олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 багууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.

2018 оны УАШТ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхэлж байгаа шинэ жингээр болон дүрмээр явагдаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Эхний өдөр олон шилдэг тамирчид улсын аваргын дэвжээнд өрсөлдөж байна. Тодруулбал, ‘Лондон-2012’ олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр болон улсын зургаан удаагийн аварга Д.Гомбодорж, дэлхийн залуучуудын аварга Т.Түвшинтулга нарын шилдэг бөхчүүд багтсан юм.

Өнөөдрийн жингүүдийн аваргын төлөө болон хүрэл медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо. Ингээд шигшээ барилдаанд шалгараад байгаа бөхчүүдийг танилцуулья. Жин бүрт 10-12 тамирчин барилдсан бөгөөд шигшээ барилдаан 18.30 цагаас эхэлнэ.

ДҮН:

Эрэгтэй:

61 кг:

  • Алтан медаль: Э.Бэхбаяр (“Хангарьд” спорт клуб ) – Ц.Чинзориг (“Мэргэд Хангай” клуб)
  • Хүрэл медаль: Г.Отгонбаатар \Аваргууд\ – Т.Түвшинтулга \Аваргууд\ мөн Б.Хаш-Эрдэнэ \Алдар\ – А.Мөнх-Эрдэнэ \Хасумегастарс\

70 кг:

  • Алтан медаль: Л.Батбаяр (“Женко” клуб) – Б.Бямбадорж (Зэвсэгт Хүчний “Алдар” спорт хороо)
  • Хүрэл медаль: Э.Тэмүүлэн \Хасумегастарс\ – Б.Нямдорж \Харгант\ мөн Г.Бэгзжав \Аваргууд\ – Х.Номинхонгор \Хангай Хайрхан\

79 кг:

  • Алтан медаль: Д.Гомбодорж (“Мэргэд Хангай” клуб) – Г.Төрболд (“Женко” клуб)
  • Хүрэл медаль: Г.Цэрэнпунцаг \Хангарьд\ – Х.Магвандорж \Хилчин\ мөн Д.Төгс-Эрдэнэ \Аврагч\ – Т.Одбаяр \Арслан\

92 кг:

  • Алтан медаль: Д.Доржсүрэн (“Аврагч” спорт хороо) – Л.Төртогтох (“Арслан” клуб)
  • Хүрэл медаль: Г.:Ган-Очир \Хасмегастарс\ – Ч.Алтангэрэл \Хилчин\ мөн Б.Бат-Эрдэнэ \Аваргууд\ – Б.Өлзийсайхан \Хасумегастарс\

Эмэгтэй

55 кг:

  • Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)-Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\ – М.Дөлгөөн \Хасумегастарс\ мөн Б.Хулан \Хангай Хайрхан\ – Б.Энхцэцэг \Аврагч\

59 кг:

  • Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс) – Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Ц.Цэрэндолгор \Аваргууд\ – Н.Наранцацрал \Аваргууд\ мөн О.Нямцэцэг \Сэлэнгэ\ – Ө.Пүрэвсүрэн \Женко\

65 кг:

  • Алтан медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо) – С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Э.Түмэнхишиг \Женко\ – Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\ мөн Д.Цэнгэл \Аврагч\ – Э.Цэвэгмэд \Алдар\

Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээн дээр болж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 18.00 цагаас эхлэх бөгөөд шигшээ барилдаан 18.30-21.00 цагийн хооронд үргэлжлэн явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж