Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Бизнес ухаан

Сүүлийн үед З.Бат-Отгон доктортой багш, шавийн барилдлагаа зузаатгаж төрийн бус байгууллага байгуулж, төрийн ордонд нээлтээ хйисэн дуучин Т.Ариунаа бурхан шашин, гэгээрэл мөргөлийн замд эргэлт буцалтгүй орсон бололтой. Саяхан телевизээр ярилцлага өгөхдөө “Би тайзан дээр гараад яаж дуулсанаа мэддэггүй, нэг мэдэхэд л дуулаад орчихсон байдаг” хэмээн ярьсан нь олны гайхлыг барж орхилоо. Магадгүй өнгөрсөн намраас эхлэн жиг жуг яриа үүсгэх болсон бөө удганы сахиус гэгч нь дуучин хатагтайд орсон байх хэмээн энэ яриаг нь сонссон хүмүүс дүгнэх болжээ. Тэгвэл зарим нь угийн бизнес ухаантай Ариунаа мөнгө олох гэж байгаа юм, бөө шүтлэг гэдэг чинь мөнгө олон хэрэгсэл болчихсон хэмээн мэдэмхийрэх аж. Юутай ч эротик дуучнаас НҮБ-ын элч дуучин болтлоо карьераа өсгөсөн хатагтай Т.Ариунаа бизнесийн ухаан, мөнгө олохдоо гүйлгээ ухаантай гэж жигтэйхэн гэнэ. Монголд ямар л сүлжээний бизнес орж ирнэ, бүгдэд нь хүч үзээд алддаг бөгөөд хамгийн ашигтай сүлжээний бизнес бол трансорфактор хэмээх олон улсын сүлжээний бизнес хэмээн сүүлийн үед ярих болсон гэнэ. Хэр баргийн хүн хийгээд байдаггүй сүлжээний бизнес дуучин хатагтайн сонирхлыг тэгтлээ татдаг нь түүний сониуч зан, тогтвортой ажил хийдэггүй хоёртой холбоотой биз ээ. Үнэнч, тууштай “занималдаж” ирсэн сүлжээний бизнесийнхээ хажуугаар хатагтай Т.Ариунаа дахин нэг шинэ бизнест ханцуй шамалж буй нь 300 ам.долларын такстай баарны бмзнес. Баригдсан цагаасаа эхлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярынх үгүй бол “Моннис” группийнх хэмээн олон эзэнтэй болсоор ирсэн талбайн урдах завь хэлбэртэй шилэн обьектод дахин нэг шинэ тодорсон нь дуучин хатагтайн нөхрийн “Ноёд” групп. Тун удахгүй ашиглалтад орох эл обьектын гурван давхарт шөнийн клуб, паб, лоунж байрлах бөгөөд шөнийн клбуийн сарын такс нь 300 ам.доллар байх бөгөөд эл орлогын тодорхой хувь нь Т.Ариунаагийн “Ариун” санд хандивлагдах юм байна.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж