Б.Лхагвасүрэн гуайн хагалгаа амжилттай болов

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн гуайн хагалгаа амжилттай болов

Б.Лхагвасүрэн гуайн хагалгаа амжилттай болов

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өнөөдөр /2018.01.12/ БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд оржээ. Долоон цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн тус хагалгаа амжилттай болсон байна. Биеийн байдал нь маш сайн байгаа гэв. 

Түүний ач С.Хабулаас энэ талаар тодруулахад "Өвөө маань  БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орлоо. Өнгөрөгч 12 дугаар сарын 10-ны өдөр тус улсын Мёнжи эмнэлэгт шинжилгээ өгөхөд хорт хавдрын анхан шат гэсэн хариу гарсан. Тэгсэн нэгдүгээр сарын 5-нд хагалгаа хийлгэхээр энэ 2-ны өдөр дахин шинжилгээ өгсөн чинь хорт хавдрын гуравдугаар шатандаа орсон гэсэн хариу гарч, хагалгаа нь хойшилсон. Хагалгаа ойролцоогоор долоон цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо. Биеийн байдал нь сайн байгаа. Монгол түмнийхээ хайр хүндэтгэл, сайхан сэтгэл, сайн сайхныг хүссэн ерөөл бүхний ачаар хагалгаа нь амжилттай боллоо. Ерөөл хайрлаж сайн сайхныг хүссэн Монгол түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэлээ 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж