А.Сүхбат: Огцрох тухай яриаг би сонсоогүй

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

А.Сүхбат: Огцрох тухай яриаг би сонсоогүй

А.Сүхбат: Огцрох тухай яриаг би сонсоогүй

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хуйвалдаан эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон.  Тэгвэл дээрх асуудалд УИХ-ын гишүүн А.Сүхбатын байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр “Бид аль болох  тогтвортой байдлыг баримтлах хэрэгтэй. Улс орон оршин тогтнохын үндэс бол төр нь тогтвортой байхад оршдог. Засгийн газрын огцрох тухай яриаг би сонсоогүй. Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа билээ. ОУВС-д хамрагдаж, сэхээний тасагт байна. Тэд биднийг нүдээ цавчилгүй ажиглаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ‘Монгол Улсын эдийн засаг  сэхээний тасгаас гарч энгийн тасагт шилжлээ’ гэж мэдэгдсэн. Бид бие биедээ урам хайрлах соёл хаа хаанаа дутагдаж байгаа шүү. Олны хүч оломгүй далай гэдгийн адил бид  өөдлөн дэвжих  үү гэдэг нь хүн бүхнээс хамаарна. МАН Их хурлаа хийх үеэрээ 33, 32-ын бүлэг байхгүй шүү гэдэг дээр хатуу тогтсон. Бид олон зуун гишүүдийнхээ өмнө амласан’ гэв.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж