"Маш нууц 2" киноны үйл явдал юуг өгүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

"Маш нууц 2" киноны үйл явдал юуг өгүүлэх вэ?

"Маш нууц 2" киноны үйл явдал юуг өгүүлэх вэ?

Одоогоос гурван жилийн өмнө “Фантастик’ продакшны “Маш нууц” УСК нээлтээ хийж  байсан билээ. Нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан тус киноны хоёрдугаар анги болох ‘Маш нууц 2’ Байтаг Богд УСК киноны албан бус трейлер энэ сарын 08-ны өдөр  цацагджээ. 

Кинонд  1950 оны үйл явдлыг харуулах юм. Үйл явдлын хэсгээс товчхон дурдвал БНМАУ-ын баруун хилийн дагуух бүс  нутагт Хятадын Дундад иргэн улсын Гоминданы цэргийн  халдлага тасралтгүй үргэлжилж байсан үед эх орныхоо дархан хэлийг амиараа хамгаалсан  10 баатар хилчний тухай өгүүлэх юм. 

‘Маш нууц 2’ Байтаг Богд УСК нээлтийн тов зарлагдаагүй байгаа нь киноны зарим хэсгийн зураг авалт одоог хүртэл үргэлжилж байгаатай холбоотой юм байна.
БНХАУ-ын Гоминданы намын Цонж хотын цэргийн штабын захирагч Кан Си Зан-ы дүрд жүжигчин Б.Баярбат тогложээ

 

Киноны гол дүр болох БНМАУ-ын баатар,хилчин Б.Гивааны дүрд жүжигчин Б.Алтаншагай тоглосон

 
 
Кинонд жүжигчин Н.Алдармаа тоглосон байна

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж