Сошиалд ‘Ардын урлагийн “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Оршихыг хүнээс 30 сая төгрөг зээлж аваад өгдөггүй. Мөнгөө хариу нэхэхээр хүн доромжилсон” гэх мэдээлэл нийтлэгджээ.
Уг мэдээллийн талаар тус хамтлагийн ахлагч Б.Бат-Оршихоос тодруулахад “Сүүлийн үед сошиалд манай хамтлаг болон хувь хүний нэр төрд санаатайгаар халдсан мэдээллийг нийтлэх болсон. Бид холбогдох хууль, хяналтын байгууллагад мэдэгдэж, хэрэг үүсгэн шалгуулж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
А.Сүрэн