“Киви” хамтлагийн “Хар сувд” гэгддэг дуучин Намуунаа “TV Zone” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Нэг хэсэг загвар өмсөгч байсан дуучин Намуунаа энэ удаад сэтгүүлийн нүүр хуудсанд тун чиг дур булаам дүр төрхийг илэрхийлжээ. Тэрбээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Кивигийн дүр төрх дахин давтагдашгүй” хэмээн хэлжээ.
Намуунаагийн хувьд нэг хэсэг хамраа засуулсан гэх ярианд өртөж байсан ч өөрөө үүнийг эрс эсэргүүцсэн юм.
М.Анир