Татварын алба тус бүрт байгаа татварын мэдээллийн системийг татварын албаны нэгдсэн удирдлагын системд шилжүүлэх зорилго бүхий Татварын удирдлагын нэгдсэн систем /ТУНС / төсөл Татварын ерөнхий газарт хэрэгжиж байна.
ТУНС-ийн төслийн хүрээнд Татвар төлөгчийн бүртгэл, тайлан боловсруулалтын хэсгийн бичиг баримтын хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, МТСТ-ын дарга Г.Батсайхан, ГТСМТТ УҮГ-ын дэд захирал Б.Биндэрьяа, ТУНС төслийн менежер, зөвлөх, шинжилгээний баг, Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн татвар төлөгчтэй харилцах нэгжийн татварын улсын ахлах байцаагч нар оролцлоо.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Татварын алба нь Татварын албаны бүх төрлийн мэдээлэл улсын хэмжээнд нэгдсэн байдлаар нэг цаг хугацаанд гарах, татварын үйл ажиллагааны менежмент сайжрах, бүх шатны албадын байцаагчид адил түвшний хэрэглээний системд шилжих, тэдний ажлыг хянах, дүгнэх, системийн шийдлээр мэдээлэл харилцан солилцох, татвар төлөгчийн үйл ажиллагаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх, өөрсдийн мэдээллийг харах, хянах боломжтой болох юм.