Ирээдүйг харсан чухал уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Ирээдүйг харсан чухал уулзалт боллоо

Ирээдүйг харсан чухал уулзалт боллоо

Хөдөө орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх замаар Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох зорилгоор ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга, Иргэний цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа С.Төмөрхуяг, Говьсүмбэр аймгийн Цэргийн штабын дарга дэд хурандаа С.Бат-Эрдэнэ нар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар тус сургуулийн сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчнийг түшиглэн Зэвсэгт хүчинд ижил төстэй мэргэжлээр цэргийн бага мэргэжилтэн бэлтгэх нөхцөл боломжийн талаар санал солилцож, цаашид хамтарч ажиллах чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй уулзалт боллоо.

Эх сурвалж: ЗХЖШ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж