Т.Түвшинтулга эхний барилдаанд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Т.Түвшинтулга эхний барилдаанд ялагдлаа

Т.Түвшинтулга эхний барилдаанд ялагдлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр эхэллээ. Тэмцээний өнөөдрийн барилдаан 11.00 цагаас эхэлсэн бөгөөд хэсгийн барилдаан үргэлжлэн явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн 61 кг жингийн барилдаан сонирхолтой үргэлжилж байна. Дэлхийн оюутны аварга ОУХМ Т.Түвшинтулга эхний барилдаанд спортын мастер Ц.Чинзоригт ялагдлаа. Барилдаан 3:3 онооны харьцаагаар өндөрлсөн бөгөөд Ц.Чинзоригт цаг дуусахаас өмнө оноо авч чадсанаар хашир туршлагтай Т.Түвшинтулгыг эхний тойрогт хожлоо. Ц.Чинзориг дараагийн тойрогт ‘Хасумегастар’-ийн бөх Д.Жамсранжавтай барилдана.

Улсын хоёр удаагийн аварга Т.Түвшинтулга эхний тойрогт ялагдсан ч цааш дагах барилдаан хийх боломжтой. Түүний хувьд өнгөрсөн оны дэлхийн аваргад сорил тэмцээнд ялалт байгуулснаар оролцсон билээ.

61 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, “Хангарьд” клубийн тамирчин Э.Бэхбаяр нарын шилдэг тамирчид барилдаж байна. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, спортын мастер Ц.Чинзориг, Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ нарын бөхчүүд эхний барилдаандаа ялалт байгуулаад байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Шигшээ барилдаан 18.30 цагаас эхэлнэ.

Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж буй чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж