Эрдэмтэд 113 сая жилийн тэртээ Австрали болон өмнөд туйлд амьдарч байсан үлэг гүрвэлийн олдвор олжээ.
Эртний үлэг гүрвэлийн олдворууд дундаас “Diluvicursor pickeringi” хэмээх уг төрөл зүйл нь нэн ховорт тооцогддог талаар палеонтологич эрдэмтэд уг нээлтийн талаарх нийтлэлдээ биологи, анагаах ухааны “Peer J” сэтгүүлд дурджээ.
“Diluvicursor pickeringi” хэмээх үлэг гүрвэл нь хэмжээний хувьд цацаг хяруулын чинээ өндөртэй, хоёр метр гаруй урт сүүлтэй байсныг тогтоожээ.
Австралид хоёр ховор төрлийн үлэг гүрвэл амьдарч байсныг Палеонтологичдын олж тогтоогоод байгаа юм. Эрдэмтэд тэдгээр үлэг гүрвэлүүдийг юу мөхөлд хүргэснийг судалж байгаа бөгөөд их үеийн улмаас живж, лаг шаварт шигдэн өнөөг хүртэл хадгалагдсан байж магадгүй гэж таамаглажээ. Үлэг гүрвэлийн олдвор олдсон Австрали, өмнөд туйлын бүс нутаг нь галт уулын идэвхжилтэй газар бөгөөд үлэг гүрвэлүүд бэлчиж байсан эрт цагт ус, ургамал тэгширсэн, битүү ой байсан гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: CNN