Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Юм бүхэн өөр өөрийн онцлогтой. Онцгой, өөр байхын үндэс нь газарзүйн байрлал. Жишээлбэл, монголчуудад шарын, монголоос бусад Азийнханд хийн, Европынхонд бадганы шинж голлодог гэнэ. Энэ гурав нь хүний биеийн онцлогийг  тодорхойлж, орчин нөхцөл, хоол унд, цаг улирлаас хамааран ихсэж багасдаг. Ийм болоод л хятадууд бөгс, монголчууд хөл, оросууд толгойгоо дулаалдаг. Үүгээр тогтохгүй юу идэж болох, болохгүйг байгаа газар нь өөрөө заагаад өгдөг гэнэ, бас. Үүнийг баталж хоолыг хор биш, эм болгож иддэг япончууд “Газар нутаг дээрээ байгаа хоол ундаа идээд байхад л болно.” гэж ярилцдаг гэнэ…

Ил харагдаж, илт мэдрэгдэх энгийн жишээг арай хүндрүүлж, бодитой харагдаж, өнгө зүс, хэлбэр хэмжээ нь тодордоггүй, харагдаж баригддаггүй, зүгээр л  сонсогддог хэл, сэтгэхүйн захын жишээгээр хэлэх гээд үзье.

…Бид тавин зургаан үндэстэнтэй Хятад, наян гурван харьяат ангитай Орос биш. Тэд “Төвөдөө яана аа!”, “Киевийг яах вэ?” мэтээр хэдэн үндэстнийхээ эв эеийг сахингаа алдчихгүй барих шүдний өвчинтэй. Ийм учраас төрийн бодлого нь эв найртай байхад л суурилна.

Америк, Канад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс мэтийн эд баялгийн төлөө энд тэндээс ирж нэг эх оронтой болсон орнуудад эрх чөлөө шиг амин чухал зүйл байхгүй. Тэр хэрээр түмний хүслийг зохицуулсан эрх чөлөөг тунхагласан хууль журамд суурилсан бодлого хэрэгтэй.

Харин хүн амын ер гаруй хувь нь монгол гэх нэг үндэстнээс бүрдсэн бидэнд хүн нь монголоороо байх нь л хамгийн чухал. Монгол цустай ч эрлийз хэлтэй, хурлийз сэтгэлгээтэй монголчууд ихсэж, монгол шиг монгол хүн байхгүй болчихвол монгол орон, монгол үндэстэн үгүй болох нь хатуу үнэн. Тэгэхээр монгол хүн монголоороо байх нь л Монгол төрийн бодлого, тулгуур үзэл байх болов уу. Бодлогоо зөв тодорхойлж, ард олноороо таалуулж чадвал төр түмнээрээ нэг бодолтой болж, төрийн бодлого аяндаа төлөвших бус уу. Энэ бодлогын эхэнд үндэстнийг нэгтгэх хэл соёл эрэмбэлэгдэх нь маргаангүй.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Бид бусдаас өөр шүү, хамаагүй дуурайж болохгүй ээ!”

өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж