Австрийн хэт барууны үзэл баримтлалтай дотоод хэргийн сайд тус улсад цагаачлагчдыг нэг газарт байрлуулах хэрэгтэй тухай ярихдаа нацист үг хэллэг хэрэглэсний төлөө олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртжээ.
Австрийн Эрх чөлөөний намын (FPÖ) Херберт Кикл олон нийтийн дургүйцлийг төрүүлэхийн тулд энэ үгийг хэлээгүй хэмээн мэдэгдсэн байна. Гэвч Вена хотын дэд дарга Киклийг ядарч зовсон хүмүүсийн талаар ярихдаа нацист үг хэллэг хэрэглэсэн нь зохисгүй үйлдэл гэж буруутгажээ.
Кикл цагаачдын талаар хатуу бодлого явуулна гэж амласан бөгөөд нийтийн үйлчилгээ, дэд бүтэц цагаачдыг нацистын лагерь шиг нэг газарт төвлөрүүлэхэд тусална хэмээн ярьсан аж.
Австрийн Засгийн газар цагаачдыг орон байраар хангадаг тусламжийн байгууллагуудын одоогийн системийг үр ашиггүй гэж үзэж байгаа юм.
Австрийн хамгийн залуу ерөнхий сайд Себастиан Курцын эвслийн засгийн газарт багтсан хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөөний нам нацистуудтай холбоотой өнгөрсөн үеийн намтраас нь болж хэд хэдэн гишүүнээ намаас нь хөөсөн ажээ.
Эх сурвалж: BBC