Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сард байгуулагдсан төслийн техникийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Төслийн нэгжийн үйл ажиллагаа эрчимтэй явж байгааг талууд харилцан сайшаалаа. Төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр орны Ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнууд видео хурлыг тогтмол зохион байгуулж техникийн ажлыг тохирон, харилцан мэдээлэл солилцож тодорхой үр дүнд хүрээд байгаа талаар мөн ярилцсан.
Талууд Биокомбинатын өргөтгөлийн ажлыг хоёр талын тохирсон цаг хугацааны графикийн дагуу хэрэгжүүлж энэ оны 02 дугаар сард Төслийн ажлын даалгавар, баримт бичгийг эцсийн байдлаар тохиролцож Унгар Улсад тендер зарлах процессийг эхлүүлэх, 06 дугаар сар гэхэд зээлийн гэрээг байгуулж барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар харилцан ярилцлаа.
Унгар Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1973 онд Биокомбинат ТӨААТҮГ-ыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийгдээгүй юм байна. Унгарын тал манай улсад 25 сая ам.долларын хүүгүй зээл олгохоор болж, Монголын талаас техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүргийг хүлээсэн ч 2015 оноос хойш өнөөг хүртэл дорвитой ажлууд хийгдээгүй өнөөг хүрсэн ч ийнхүү уг ажил ийнхүү хэрэгжих шатандаа орлоо. Энэхүү техник технологийн шинэчлэл хийгдсэнээр манай улс малын вакциныхаа ихэнх хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэг болох юм. Уулзалтын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг олон жил яригдсан энэхүү ажлыг эхлүүлэхэд Талууд санаачлагатай, нягт холбоотой хамтран ажиллахыг хүсч ажил үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байна гэлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ