Хулгайч нар зугтахдаа үнэт эдлэлийг унагасан байжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Хулгайч нар зугтахдаа үнэт эдлэлийг унагасан байжээ

Хулгайч нар зугтахдаа үнэт эдлэлийг унагасан байжээ

Францын цагдаа нар өнгөрсөн лхагва гаригт Парис хотын төв дэх таван одтой тансаг зэрэглэлийн Риц зочид буудлын үнэт эдлэлийн дэлгүүрээс алдагдсан үнэт эдлэлийг олжээ.

Хулгайчдын гурав нь цагдаа нарт баригдсан бөгөөд хоёр нь зугтаж амжсан ч хулгайлсан 5.4 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэлийг замдаа унагасан байсан гэнэ.

Таван одтой, тансаг зэрэглэлийн Риц зочид буудал Сена мөрний баруун эрэг дээрх эртний түүхт дүүрэгт оршдог ажээ.

Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгайлагдсан дээрх үнэт эдлэлийг нь цагдаагийнхан бүгдийг нь олсон талаар мөрдөн байцаагчидтай ойр нэгэн эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

Хулгайчид лхагва гаригт орон нутгийн цагаар 18:00 цагийн үед зочид буудалд нэвтэрч, үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхыг сүхээр цохиж, хагалан дотогш нэвтэрсэн байжээ. Харин хулгайчдыг ажлаа цэвэрхэн дуусгахад нь эргүүлийн цагдаа саад болсон байна. Эргүүлийн цагдаа тусламж дуудаж, зочид буудлыг бүслэн хулгайч нарын гурвыг нь баривчилсан юм.

Харин зочид буудлын гадна харуулд зогсож байсан хоёр хулгайч үнэт эдлэлийг аван нэг нь машиндаа сууж, нөгөө нь скүүтертэйгээ зугтаж одсон байна. Гэвч скүүтертэй хулгайч сандрахдаа цүнхтэй үнэт эдлэлээ замдаа унагасан байсан аж. Энэ хэргээс хэдэн цагийн дараа хулгайчийн унаж явсан машиныг Парисын хойд дүүргээс олжээ.

Таван одтой Риц зочид буудал Францын хууль зүйн яамны яг хажууд байрладаг юм байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж