Жулиан Ассанжид Эквадорын иргэншил олгожээ

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжид Эквадорын иргэншил олгожээ

Жулиан Ассанжид Эквадорын иргэншил олгожээ

Викиликс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжид Эквадор улс иргэншил олгох шийдвэр гаргасан талаар тус улсын гадаад харилцааны сайд Мария Фернана Эспиноза пүрэв гаригт (2017.01.11) мэдэгджээ. Жулиан Ассанжи 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнол эрэн амьдарч байгаа юм. Их Британийн хууль сахиулагчид түүнийг шүүх хуралд очихоос зайлсхийсэн хэмээн үзэж, элчин сайдын яамнаас гарсан тохиолдолд баривчилна гэж мэдэгдсэнээс гадна түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхгүй гэдэг баталгаа гаргахгүй гэсэн билээ.

Эквадорын гадаад харилцааны сайд Мария Фернанда Эспиноза Жулиан Ассанжиг баривчлуулалгүй Эквадор руу явуулахын тулд дипломатч гэж үзэхийг Их Британийн талаас хүссэн боловч татгалзсан хариу авсан учраас арга буюу Эквадорын иргэншил олгох шийдвэр гаргасан ажээ.

Жулиан Ассанжиг Их Британийн шүүх Шведэд болсон хүчингийн хэргийн улмаас шүүх хуралд дуудсан боловч очоогүй учраас Лондон түүнийг эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтэнд тооцож байгаа юм. Гэвч Ассанжийн нэр холбогдсон хүчингийн хэргийг 2017 оны тавдугаар сард хэрэгсэхгүй болгосон билээ.

Эквадорын гадаад харилцааны сайд Мария Фернанда Эспиноза өмнөх мэдэгдэлдээ Жулиан Ассанжи Лондон дахь элчин  сайдын яаманд үүрд үлдэж чадахгүй учраас түүнийг энэ нөхцөл байдлаас гаргахад гуравдагч зуучлагч шаардлагатай байгаа тухай дурдсан.

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж