Хийморьтой худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Хийморьтой худалдаа эхэллээ

Хийморьтой худалдаа эхэллээ

Монгол түмэн минь өвлийг өнтэй давж, хавартай энх золгож, хөөрөг зөрүүлэн хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг Цагаан сарын баяраар “БЕСТ БУЙДАН” ХХК-ийн хамт олон “Зочломтгой Монгол” түмэндээ зориулж XVII жарны Тийн унжлагат хэмээх Шороон Нохой жилийн цагаан сарын хямдралтай, ХИЙМОРЬТОЙ худалдааг 2018 оны 01-р сарын 08-аас 01-р сарын 25-ийг хүртэл Номин, Мишээл, Нялхас салбартаа зарласан байна.

Та худалдан авалт тутмынхаа 300,000₮ тутамд 4 шагай орхиж тавгийн идээ, сар шинийн бууз, цагаан сарын ууцаа хожиж буйдан, тавилгаа хямдруулж авах юм байна.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж
Угтан байгаа Нохой жилдээ аз хийморьтой сайхан шинэлээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж