С.Батцэцэг 65 кг-д барилдана

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг 65 кг-д барилдана

С.Батцэцэг 65 кг-д барилдана

Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр эхэлж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д олон шилдэг тамирчид оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Эмэгтэй бөхчүүдээс олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг барилдана. Тэрбээр энэ жил жин өгсөн 65 кг-д барилдах бөгөөд эхний барилдаанаа “Женко” клубийн тамирчин Э.Түмэнхишигтэй хийнэ.

Мөн өнөөдөр гавьяат тамирчин Э.Бэхбаяр \’Хангарьд’\, гавьяат тамирчин Ц.Өнөрбат \’Хасумегастарс’\ нарын шилдэг тамирчдаас гадна өсөх ирээдүйтэй олон бөхчүүд барилдана.

Өнөөдрийн барилдаан 11.00 цагаас эхлэх тэмцээнийг ETV телевиз ‘Хангарьд’ ордноос шууд дамжуулан хүргэх юм байна. Тэмцээний тайлбарыг С.Шижирбат хүргэнэ.

НЭМЭЛТ: \15.30\

Эмэгтэйчүүдийн 65 кг жингийн аваргын төлөө ‘Хилчин’ спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ‘Хүч’ спорт хорооны тамирчин О.Оюунтуяа нар шалгаран үлдээд байна. Энэ жингийн хүрэл медалийн төлөө Э.Түмэнхишиг \Женко\, Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\ нар шалгаран үлдлээ.

Улсын таван удаагийн аварга (2009, 2010, 2012, 2013, 2016 он) С.Батцэцэг энэ жил жин өгсөн 65 кгд барилдаж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

НЭМЭЛТ: \17.20\

Эмэгтэй

55 кг:

  • Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)-Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\ – М.Дөлгөөн \Хасумегастарс\ мөн Б.Хулан \Хангай Хайрхан\ – Б.Энхцэцэг \Аврагч\

59 кг:

  • Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс) – Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Ц.Цэрэндолгор \Аваргууд\ – Н.Наранцацрал \Аваргууд\ мөн О.Нямцэцэг \Сэлэнгэ\ – Ө.Пүрэвсүрэн \Женко\

65 кг:

  • Алтан медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо) – С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Э.Түмэнхишиг \Женко\ – Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\ мөн Д.Цэнгэл \Аврагч\ – Э.Цэвэгмэд \Алдар\

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж