Гурван тэрбумаар малаа вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Гурван тэрбумаар малаа вакцинжуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Монгол мал” төслийн хүрээнд адууны гоц халдварт томуу, малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж 40 гаруй сая толгой малыг ирэх сарын 15-наас аравдугаар сарын 15-нийг хүртэл вакцинжуулахаар болжээ. Вакцинжуулалтад гурван тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд ХААИС-ийн 500 оюутныг дайчлан туслуулахаар болсон байна. Малын дотор гаднах паразитын ивомик вакцин, адууны гоц халдварт томуу өвчний вакциныг дотооддоо биокомбинатад үйлдвэрлэж байгаа бол шүлхий өвчний вакциныг  ОХУ-аас оруулж иржээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж