![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/6/966a85d34c4e21b4/050d435414427d58big.jpg)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Монгол мал” төслийн хүрээнд адууны гоц халдварт томуу, малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж 40 гаруй сая толгой малыг ирэх сарын 15-наас аравдугаар сарын 15-нийг хүртэл вакцинжуулахаар болжээ. Вакцинжуулалтад гурван тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд ХААИС-ийн 500 оюутныг дайчлан туслуулахаар болсон байна. Малын дотор гаднах паразитын ивомик вакцин, адууны гоц халдварт томуу өвчний вакциныг дотооддоо биокомбинатад үйлдвэрлэж байгаа бол шүлхий өвчний вакциныг ОХУ-аас оруулж иржээ.
А.Зул