Ньюс хөтөч: МҮЭХ-ноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: МҮЭХ-ноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Ньюс хөтөч: МҮЭХ-ноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөлийн хурал болно.Энэ үеэр статистикийн мэдээлэл өнөөдөр ямар байгаа, цаашид юунд анхаарч, хэрхэн сайжруулах тэр дундаа эдийн засгийн статистикийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болно

11.00

  • НЗДТГ-ын гадна талбайд  хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд цуглаан зохион байгуулна.

12.00

  • Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос тэтгэврийн нас болон зарим төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна.

13.30

  • НХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын арга хэмжээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын зааланд болно.

14.00

  • МҮХАҮТ, Нийслэлийн Багануур дүүрэгтэй орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, Багануур дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлэээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

15.00

  • Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлтийн арга хэмжээ ШУА-ийн хурлын танхимд болно.

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНТАЙ

10.00

Хэлэлцэх асуудал

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж