“Движение вверх” киноны хулгайн хувилбаруудыг устгав

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

“Движение вверх” киноны хулгайн хувилбаруудыг устгав

“Движение вверх” киноны хулгайн хувилбаруудыг устгав

“Движение вверх” киноны хууль бус хуулбаруудыг түгээж байсан 147 эх сурвалжаас уг киног устгууллаа хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ.

“Движение вверх” кинонд 1972 оны олимпод оролцон ялалт байгуулсан Зөвлөлтийн сагсан бөмбөгийн багийн тухай өгүүлдэг энэ кино сүүлийн сард хамгийн өндөр орлоготой кино болоод байгаа юм. Шинэ жилийн баярын амралтын үеэр 658 сая рублийн орлого цуглуулсныг kinobusiness.com портал мэдээлсэн. Хоёр долоо хоногийн орлого нь 1.2 тэрбум рубль даваад байгаа ажээ.

Дахин 22 сайтын мэдээллийн сангаас киног устгуулахаар ярьж байгаа тухай Мэргэжлийн хяналтын алба мэдээлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж