Н.Учрал тойрогтоо нүүрс тараана

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Н.Учрал тойрогтоо нүүрс тараана

Н.Учрал тойрогтоо нүүрс тараана

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо иргэдэд нүүрс тараахаа өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэв. Ингэхдээ УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг зуух тараана гэж ярихаа боль, ард түмнийг мунхруулахаа зогсоо.  Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол 90 гаруй хувьд, хөрсний бохирдол 88 хувьд хүрсэн байна.

БНХАУ нэг жилийн дотор агаарын бохирдлыг 21 хувиар бууруулчихлаа. Энэ улс газ, цахилгаан хоёроор л энэ асуудлаа шийдсэн. Өнөөдөр дэлхийн доог, тохуу болох асуудал битгий ярь. Би тойргоороо явж айлуудын байгаа байдалтай танилцсан. Хүүхдээ тэврээд гэртээ хөлдөж осгох гэж байгаа эмэгтэй байна. Тиймээс би энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороогоор явж нүүрс тараана’ гэж намынхандаа үг хаяв.

Засгийн газар утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд зуух тараасан, гэрийн дулаалга мөн тараасан гэвч агаарын бохирдол буураагүй. Эрх баригчид одоо дахиад л утаагүй зуух, цахилгаан халаагуурын үлгэр ярьж, худал амлахын оронд УИХ-ын гишүүн Н.Учрал шиг нүүрс тараана гээд үнэнээ хэлээд сууж байсан нь илүү шударга л харагдах болов уу. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж