2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 72,501 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс ‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ (JLT+14.99%) болон ‘Авто импекс’ (AOI+14.98) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөөний худалдаа (BHL-14.71) болон ‘Хасу-Мандал’ (HSR-10.0) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,080 ширхэг үнэт цаас 318,525,580 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,153.99 нэгж болж 0.24 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,450,317,548,976 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ