Дэвид Бекхэм эрчүүдийн гоо сайханд анхаарна

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэм эрчүүдийн гоо сайханд анхаарна

Дэвид Бекхэм эрчүүдийн гоо сайханд анхаарна

Мэргэжлийн хөлбөмбөгч, хөлбөмбөгийн од, модель, загварын алдартан гээд олон цол гуншинтай Дэвид Бекхэм “гоо сайхны гүрү” болохоор шийджээ.

Өдгөө 42 настай тэрбээр L’Oreal компанитай хамтран “House 99 by David Beckham” нэртэй гоо сайхны брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. 99 гэдэг Бекхэмийн хувьд их учир утгатай тоо ажээ. 1999 онд тэрбээр Викториятай гэрлэж, ууган хүү Бруклинг өлгийдөн авч, гурван цомын эзэн болсон гээд амьдралынх нь олон чухал дурсамжтай холбоотой гэнэ.

“House 99” брэнд зөвхөн эрчүүдэд зориулсан 13 төрлийн бүтээгдэхүүн байх юм. Үүнд арьс чийгшүүлэгч, сахлын хөөс, сахлын тос, сахал ургуулах тос зэрэг бүтээгдэхүүн багтах ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж