Э.Амартүвшин ирэх долоо хоногт Норвегийг зорино

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин ирэх долоо хоногт Норвегийг зорино

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин ээлжит уралдаандаа оролцохоор бэлтгэж байна. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас анх удаа мөнгөн медаль хүртэж, Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулсан дуучин Э.Амартүвшин энэ удаад хатан хаан Сонягийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцох юм. Тус уралдаан нь энэ сарын 16-26-ны өдөр Норвегийн Осло хотноо болох юм. Тэмцээнд 43 орны 200 гаруй дуучид оролцохоор материал, видео бичлэг явуулсан ч эхний шалгаруулалтад 21 орны 52 дуучин өрсөлдөхөөр шалгарчээ. Э.Амартүвшингийн хувьд урьдчилан шалгаруулалтад тэнцсэн бөгөөд ирэх долоо хоногт Норвегийг зорих гэнэ.
 
Э.Амартүвшиндээ амжилт хүсье!

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж