Монголын эдийн засаг энэ онд 3.1 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засаг энэ онд 3.1 хувиар өснө

Монголын эдийн засаг энэ онд 3.1 хувиар өснө

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг Дэлхийн банк нэмэгдүүлж, 2011 оноос хойших хамгийн өндөр хурдаар өснө гэж үзлээ. Тус байгууллага дэлхийн эдийн засаг энэ онд 3.1 хувиар өснө гэж тооцоолсон бол Монгол Улсын эдийн засаг энэ онд мөн 3.1 хувиар өснө хэмээн урьдчилан таамаглаад байна. 2019 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7.3,2020 онд 5.5 хувьд хүрнэ хэмээн тэд тооцоолж буй. Харин Азийн хөгжлийн банк энэ онд Монгол Улсын эдийн засгийг гурван хувиар, Олон улсын валютын сан 4.2 хувиар өснө гэж таамаглажээ. Монголбанкны мэдээлснээр 2017 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай байсныг эдийн засагт эерэг үр дүн гараад байна. Мөн экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, алт худалдан авалт 20 тоннд хүрчээ. Өнгөрсөн онд манай улсын эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн гэж Засгийн газар үзэж байна. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрсэн талаар Засгийн газар мэдээллээ. Түүхий эд экспортлогч орнуудын нийлүүлэлт үргэлжлэн сэргэхтэй холбоотойгоор хөгжиж буй эдийн засагтай улсуудын эдийн засаг 2018 онд 4.5 хувиар тэлнэ гэдгийг Дэлхийн банк тайландаа дурджээ. Өөрөөр хэлбэл энэ онд хөгжиж буй эдийн засагтай улсуудын эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэж тус байгууллага үзэж байна. Үүнээс гадна “Moody’s” агентлаг хөгжиж буй орнуудын эдийн засгийг энэ онд 5.9 хувиар өснө гэж үзсэн байна. Ялангуяа Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүрнэ гэж тооцоолсон бол хөгжингүй орнуудын эдийн засаг 1.8 хувиар тэлнэ гэж үзжээ. Харин хөгжингүй эдийн засагтай улсуудын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2.2 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Тэргүүлэх Төв банкнууд санхүүгийн хямралаас хойш баримталж байсан бодлогоосоо татгалзаж, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжиж байгаа зэрэг нь үүнд нөлөөлнө гэж Дэлхийн банк үзэж байгаа юм. Тодруулбал, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 хувиар өснө гэж харж байна. Энэ нь өнгөрсөн | оны зургаадугаар сард Дэлхийн I банкнаас гаргасан таамгаас 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж