Дүрмийн сангийн доод хэмжээг дөрвөн компани хангаад байна

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Дүрмийн сангийн доод хэмжээг дөрвөн компани хангаад байна

Дүрмийн сангийн доод хэмжээг дөрвөн компани хангаад байна

Даатгалын компаниуд дүрмийн сангийн доод хэмжээг хангах хугацаа дуусахад хагас жил үлдээд байна. 2012 онд Санхүүгийн зохицуулах хороо ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг таван тэрбум төгрөгөөр тогтоосон бол урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх компаниудынхыг зургаан тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн бүрэн хэрэгжих хугацааг 2018 оны зургадугаар сарын 30-ны өдрөөр тогтоогоод буй. Одоогийн байдлаар 16 даатгалын компаниас дөрөв нь дүрмийн сангийн доод хэмжээг хангаад байна. “Өнгөрсөн оноос иргэдийн даатгалын талаарх ойлголт нэмэгдэж эхэлсэн нь сайн дураар даатгуулагчдын тоо өсөхөд нөлөөлж байна” хэмээн тус хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат онцоллоо.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж