Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх ‘Ларьдма” киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” кино үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“Ларьдма” уран сайхны киноны гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн тоглосон нь олны анхаарлыг татаж байсан. Тэрбээр энэ удаагийн ангид ч сайн жүжигчин гэдгээ харуулах бололтой. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг топ модель бүсгүй маань гадаад төрхдөө эрс өөрчлөлтийг хийсэн байна.
Гурван жилийн өмнөх уг бүтээлийг кино найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон. Харин хоёрдугаар ангийн гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ.
А.Сүрэн