Банкуудын актив үнэлгээ нааштай гарсан гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Банкуудын актив үнэлгээ нааштай гарсан гэв

Банкуудын актив үнэлгээ нааштай гарсан гэв

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Банкны тухай хууль арилжааны банкнуудын дарамтад их орсон гэж байна. Энэ хууль батлагдсанаар зээлийн хүү буурах уу” гэсэн асуултад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Арилжааны банкийг Монгол банк хянадаг, эрсдэл үүсэхээс хамгаалсан агуулгыг багтаасан. Зээлийн хязгаарыг буулгахын тулд холбогдох байгууллагуудын төлөвлөгөөг сонссон. Хуулийн төсөлд тусгасан зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудлыг Байнгын хороо дэмжээгүй. Төр ямар нэг хязгаар тогтоогоод ирэхээр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай” гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-2017 оны сүүлээр арилжааны банкуудад актив чанарын үнэлгээ хийгдсэн. Бид олон улсын нэр хүнд бүхий компаниар хийлгэсэн. Ингэхдээ 2016 оны нөхцөлд байдалд хийсэн. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан гэхэд нааштай үр дүн гарлаа. Банкны системийн түвшинд ямар нэг эрсдэл байхгүй. 2016 оны нөхцөл байдалд хийсэн учраас 2017 онд тохируулах ажил хийгдэж байна. Бид актив чанарын үнэлгээг гишүүдэд мэдээлэх болно. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж