Нас барсан охин 21 настай байжээ. Тэрээр 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхайн их сургуулийн эдийн засаг, менежментийн Антай коллежид суралцаж байсан аж.
Шанхай хотын цагдаагийн газар охины үхэлтэй холбоотой дуудлагыг 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд авчээ.
Шанхай хотын цагдаагийн газар энэ хэргийн талаар 2018 оны нэгдүгээр сарын 2-нд тус улс дахь Монгол Улсын элчин сайдын яаманд мэдэгдсэн юм. Хэргийг мөрдөн шалгахад цагдаагийн ажилтнууд элчин сайдын яамны ажилтнууд болон охины эцэг, эхээс туслалцаа авчээ. Эцэг, эх нь охины үхлийн талаарх мөрдөн байцаагчийн дүгнэлттэй танилцаж, эсэргүүцэх зүйлгүй хэмээн гарын үсэг зурсан байна.
Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтэд охин өндрөөс унаснаас олон яс хугарснаас гадна зүүн бугуйндаа сорвитой байснаар өөр шарх сорви байхгүй гэж бичсэн байжээ. Мөн цусанд нь согтууруулах ундаа үл ялиг илэрсэн гэжээ.
Эх сурвалж: Xinhuanet