“Voice”-ынхон хувийн уран бүтээлдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

“Voice”-ынхон хувийн уран бүтээлдээ оржээ

“Voice” группын уран бүтээлчид энэ зуныг тун завгүй өнгөрүүлжээ. Тэд бүгд тус тусын хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байгаа гэнэ. Харин ирэх сараас хамтлагийнхаа хайрын дуунд клип хийлгэхээр ярилцаж байгаа аж. Хамтлагийн дуучин С.Баттулга  хувийн уран бүтээлүүдээ клиптэй болгохоор ажиллаж байгаа бол Д.Отгонжаргал Бээжинд байгаа гэнэ. Тэрбээр маргааш Монголд ирэх сурагтай. Харин хамтлагийн дуучин А.Эрдэнэжаргал мөн л хувийн уран бүтээлийн ажилдаа ороод байгаа юм. Тиймээс “Voice”-ын залуус ирэх намраас хамтлагийнхаа уран бүтээлд орох нь ээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж