Меган Маркл сошиал хаягуудаа устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Меган Маркл сошиал хаягуудаа устгажээ

Меган Маркл сошиал хаягуудаа устгажээ

Британийн хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл Инстаграм, Твиттер гээд сошиал сүлжээн дэх бүх хаягаа устгажээ. Британийн эзэн хааны гэр бүлийн гишүүн болсноор Меган олон зүйлээс татгалзах хэрэгтэй болно. Тэдгээрийн нэг нь энэ бололтой.

Хунтайж Харритай зэрэгцэн суугаад өгсөн ярилцлагадаа Меган жүжигчний замналдаа цэг тавьж, хувийн брэндийн үйл ажиллагаанаас татгалзах шийдвэр гаргаснаа хэлсэн юм. Энэ тухай тэрбээр “Миний нэгээхэн хэсэг байсан зүйлсийг орхиж, гээгдүүлж байгаа хэрэг гэж бодохгүй байна. Харин өөрчлөлт, шинэчлэл гэж ойлгож байгаа” гэсэн билээ.

Сошиал хаягуудаа устгахаас өмнө Меган The Tig нэртэй өөрийнхөө хувийн блогийг мөн хаасан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж