5.4 сая долларын үнэт эдлэл дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

5.4 сая долларын үнэт эдлэл дээрэмджээ

5.4 сая долларын үнэт эдлэл дээрэмджээ

Парис хотын төв дэх таван одтой, тансаг зэрэглэлийн Риц зочид буудлын үнэт эдлэлийн дэлгүүрээс сүхтэй этгээдүүд 5.4 сая ам.долларын үнэт эдлэл дээрэмджээ. Гэмт этгээдүүд тавуулаа байсан бөгөөд гурав нь тэр дороо баригдсан ч хоёр нь үнэт эдлэлтэйгээр зугтаж амжсан талаар Францын цагдаагийн газраас мэдээлэв. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохироогүй байна.

Европт долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа том дээрэм гарч буй нь энэ ажээ. Энэ сарын 3-нд Венец хотод мөн үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр хулгайчид гэгээн цагаан өдрөөр үнэ бүхий үнэт эдлэлүүд хулгайлж амжсан юм. Сэжигтний нэг нь харуулд зогсох зуур нөгөө нь үзэсгэлэнд тавигдсан үнэт эдлэлийг авч зугтсан байжээ.

Парис хотод дээрхтэй төстэй улаан цайм дээрэм 2016 онд реалити шоуны од Ким Кардашианы харшид гарсан юм. Түүнийг гэртээ байхад нь бүлэглэсэн этгээдүүд гэрт нь дайран орж, буу тулган 10 сая ам.долларын үнэ бүхий бэлэн мөнгө, үнэт эдлэлийг нь дээрэмдсэн хэрэг гарч байжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж