БНСУ-ын засгийн газар тав хүртэлх насны хүүхэдтэй айл, өрх бүрт эцэг, эхийн орлогын дүнгээс үл хамааран сар бүр нэмэлт 100 мянган воны /225 мянган төгрөг/ тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд мэдэгдсэн байна.
“Засгийн газрын зүгээс хүн бүрт хүүхэд асран хамгаалахад шаардлагатай мөнгөн тэтгэмж олгохоор зорьж байна. Хоёрдугаар сар гэхэд хуулийг батлуулах зорилттой ажиллаж байна” гэж сайд Пак Нюн-Хо хэлжээ.
Одоо Өмнөд Солонгост долоо хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүд сар бүр 100-200 мянган воныг нийгмийн халамж хэлбэрээр авдаг байна. Үүн дээр нэмээд 100 мянган вон олгох хуулийн төслийг засгийн газар санаачлаад байгаа юм.
БНСУ-ын засгийн газар 2018 онд нийт 700.96 тэрбум воныг хүүхэд асаргааны тэтгэмжид зориулахаар төсөвт суулгажээ.
С.ЦЭЛМЭГ