Олимпод оролцох Хойд Солонгосын төлөөлөгчид зайдуу газарт байрлана

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Олимпод оролцох Хойд Солонгосын төлөөлөгчид зайдуу газарт байрлана

Олимпод оролцох Хойд Солонгосын төлөөлөгчид зайдуу газарт байрлана

БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд оролцох БНАСАУ-ын баг, тамирчид, төлөөлөгчид хаана байрлах тухай асуудлыг хоёр Солонгосын уулзалтаар нарийвчлан шийдэхээр болжээ.

Ямартай ч Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийн баг болон үзүүлбэр, тоглолтын багийн гишүүд бусад орны тамирчдаас зайдуу, Ганвун мужийн Инже дэх алслагдсан зочид буудалд байрлахаар болсон гэж Өмнөд Солонгосын Чосүн телевиз засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.

Олимпийн өмнө болон олимпийн үеэрх зочид буудлын төлбөрийг засгийн газар урьдчилан төлсөн гэж мэдээлэлд дурдсан байна. Найман давхар, хос барилга бүхий тус зочид буудал нь 250 өрөөтэй, нэг дор 650 зочин хүлээн авах хүчин чадалтай ажээ. Пёнчан дахь олимпийн үндсэн цэнгэлдэхээс 120 км зайд орших бөгөөд эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн учир нягт харуул хамгаалалт гаргахад хамгийн тохиромжтой гэж үзсэн байна.

Хэрэв энэ мэдээлэл баттай бол Хойд Солонгосын тамирчид, бусад төлөөлөгчид ч мөн тэрхүү зочид буудалтай ойролцоо байрлах магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж