Тээврийн  хэрэгслийн улсын дугаарыг өөрчилнө гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Тээврийн  хэрэгслийн улсын дугаарыг өөрчилнө гэв

Тээврийн  хэрэгслийн улсын дугаарыг өөрчилнө гэв

 

 

Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд  автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу дөрвөн  орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор хамтарсан ажлыг хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Олон улсын  MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан байдаг. Үүний дагуу  мэргэжилтнүүд холбогдох журам, программд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр “Монгол улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчилнө. Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долоодугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинэчлэнэ” гэжээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж