Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр /2018.01.11/ хэлэлцжээ. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Нэхэн сануулахад 2017 оны наймдугаар сард “Очир төв” буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжигтнээр татан, саатуулаад байгаа.
Э.АРИУН