Н.Цэрэнбат: “Цэвэр агаар” сангийн хэрэгт эрүү үүсгэсэн

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат: “Цэвэр агаар” сангийн хэрэгт эрүү үүсгэсэн

Н.Цэрэнбат: “Цэвэр агаар” сангийн хэрэгт эрүү үүсгэсэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв. 

Уг хуулийн төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах, зуух тараах зэрэг 114 нэр төрлийн ажил хийгдэж аж. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 1-нд хэрэгжинэ гэж хуулийн төсөлд тусгажээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Агаарын тухай хуулийн хүрээнд 114 ажил хийх гэж байгаа юм байна. Сайн зүйл, дэмжиж байна. Хяналт шалгалтаа сайжруулах, хэрэгжилтийг эргээд тайлагнах юм байна. Улаанбаатарт 200 мянган яндан, 400 мянган авто машин бий. 30 мянган бага оврын уурын зуух бий. Утааны асуудлыг арилгана гээд сүүлийн жилүүдэд улсын төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын хөрөнгө оруулалтаар 87 тэрбум 185 сая төгрөг зарцуулагдсан байна. Үүний 147 тэрбум нь 12-16 онд зарцуулагдсан байна. Энэ мөнгөөр 175 мянган зуух тараасан. Зуух тараагаад сайхан болдог бол 200 мянган яндан чинь алга болчихсон байх ёстой. Үүний 158659 зуух нь гадны зээл тусламжаар орж ирсэн 68 тэрбум төгрөгөөр тараасан.   Баахан амбаар, бүрээс тараасан. Дээр нь 258 автобусны дизель, хийн түлшээр хослуулах гэж үзээд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан. 210 мянган тонн коксжуулсан нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна гэсэн нөхдүүдтэй ямар хариуцлага тооцох вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Өмнөх асуудалд хариуцлага тооцох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Зарим асуудлыг шалгаж дуусаагүй. “Цэвэр агаар” санг татан буулгаад манай яаманд өглөг, авлага нь шилжиж ирсэн. Өглөг 2 тэрбум төгрөг байсныг  БОАЖЯ барагдуулсан. Одоо 3,4 тэрбум төгрөг дээр эрүү үүсгээд явж байгаа. 
Хоёрдугаарт, бүх гэр хороололд зуух тараана гэж байхгүй. Утааг бий болгож байгаа түлшний асуудлыг тодорхой болгоно, зарим бүсэд цахилгаан халаалт бий болгоно. 

Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж байна. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж