Хуягт хулгайлж, дэлгүүр дайрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Хуягт хулгайлж, дэлгүүр дайрчээ

Хуягт хулгайлж, дэлгүүр дайрчээ

ОХУ-ын Мурманск мужийн Апатит хотод нэгэн согтуу жолооч хуягт хулгайлж, орон нутгийн дэлгүүр рүү дайран орсныг орон нутгийн цагдаа нар баривчилжээ.

Тэрбээр хуягтыг мотоспорт сургалтын төвөөс хулгайлж, замдаа зогсоолд тавьсан байсан машиныг мөргөсөн байжээ. Өглөө үүрээр хотыг түйвээсэн согтуу этгээд дэлгүүрээс бас нэг шил архи хулгайлсан байсан бөгөөд цагдаа нарыг ирэх үед зугтах гэж оролдсон аж.

Хуягтаар дэлгүүр рүү дайрч буй нь хяналтын камерт бичигдсэн тул согтуу этгээдэд хийсэн хэргээс бултах шалтаг олдоогүй гэнэ.

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж