Дэлхий монгол эмчийн чадварыг хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Дэлхий монгол эмчийн чадварыг хүлээн зөвшөөрлөө

Дэлхий монгол эмчийн чадварыг хүлээн зөвшөөрлөө

ХСҮТ дээр дадлагажиж суралцдаг гадны мэс засалчид нэг удаа ‘Монгол бол жижигхэн улс, гэхдээ агуу хүмүүсийг төрүүлдэг улс. Эзэн Чингис хаан, жанжин Сүхбаатар, профессор Чинбүрэн’ гэж хэлж байсан гэдэг.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV -ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй. Гэхдээ үүнээс өмнө академийн үйл ажиллагаа эхэлсэн байсан ба 1723 онд мэс засал хийх эрх олгосныг батлаж мөнгөн зоосон тэмдэг гаргасан аж. Тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь ‘Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай’ хэмээн утга, агууллагыг харуулсан байдаг.

Энэхүү эртний академийн Хүндэт гишүүний дипломыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн гардан авсан баяртай мэдээг дуулгаж байгаадаа таатай байна. Энэ шагналыг Ази тивээс хоёр хүн авсан байдаг. Япон болон Ветьнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар авсан байдаг.Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүн нь ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн юм. Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсөний баталгаа нь энэ шагнал юм.

Эх сурвалж: chuhal.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж