Фэнүүд нь Жон Хёны дурсгалыг хамгаалалтад авахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Фэнүүд нь Жон Хёны дурсгалыг хамгаалалтад авахыг хүсэв

Фэнүүд нь Жон Хёны дурсгалыг хамгаалалтад авахыг хүсэв

Азид алдартай K-pop урсгалын томоохон төлөөлөгч “Shinee” хамтлагийн гоцлол дуучин Ким Жон Хёныг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр сүүлчийн замд  нь үдсэн билээ.

Тэрбээр Сөүл хотын Ганнам дүүрэг дэх байрандаа амиа хорлосон байдлаар олдсон юм. Оршуулах ёслолд түүнийг үдэн гаргахаар 1000 орчим фенүүд нь цугласан байсан. Оршуулах ёслолд оролцож чадаагүй фенүүдэд нь зориулж Ким Жон Хёны  харьяалагддаг байсан SM Entertainment-ийн зүгээс SM Artium гэх задгай талбайд фенүүдээс нь  ирсэн захианууд, бэлэг цэцэгсийг хүлээж авч байгаа юм. Гэсэн хэдий  ч Ким Жон Хёны дурсгалд ирүүлсэн зүйлс нь  ил байгаа учир орон гэргүй хүмүүс, тэдгээр зүйлст гар хүрч, үл  тоомсорлож байгаад фенүүд нь дургүйцлээ илэрхийлжээ.

Фенүүд нь Ким Жон Хёны SM Entertainment-д хандсан ч хараахан арга хэмжээ аваагүй байна. Харин фенүүд нь Ким Жон Хёны дурсгалд зориулсан зүйлсээ хулгайд алдахаас сэргийлж, хамгаалалтад авахыг хүсэж байгаа юм. 

Эх сурвалж:Korea boo

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж