Манай гишүүд "ёс суртахуунтай"

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Манай гишүүд "ёс суртахуунтай"

Манай гишүүд "ёс суртахуунтай"

Бид л муу муухайг олж хараад байгаа болохоос биш манай УИХ-ын гишүүд жигтэйхэн “ёс суртахуунтай” хүмүүс гэнэ. Гэхдээ өөрсдийнх нь  өөрсдийгөө тодорхойлсноор шүү дээ.

Дурлалын драмд нэр нь холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Мурат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би их ёс суртахуунтай хүн” гэж өөрийгөө дүгнэжээ.  Цаашлаад гишүүний хэлснээр  сошиалаар цацагдсан эвгүй зургууд  бол эвлүүлэг, бүсгүй түүнийг гүтгэсэн юм байна л даа. Эмнэлэгт хэвтэж байхад нь хэн нэгэн тэр нүд халтирам ичмээр зургийг аваад эвлүүлэг хийгээд бүсгүй рүү явуулчихсан бололтой юм. Уг нь бол манай гишүүн жигтэйхэн сайн хүмүүжилтэй, сайн хүн гэнэ ээ. Баяраа өөрөө л ширээн дээрээс ойччихсон болохоос биш.   Ер нь манай улстөрчидтэй холбоотой ёс суртахуун, ёс зүйн асуудал гарвал “Өө наадах чинь эвлүүлэг, би  цагдаад өгнө” гэх амны уншлагатай болцгоосон. Тэгэхээр Д.Мурат гишүүний ярилцлагад ‘итгэж’ байна аа, ‘итгэж’ байна.

Архи, тамхи, секс гурав хүний амьдралд байх хамгийн наад захын хэрэгцээ гэдэг алдарт афоризмыг одоогийн Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн байхдаа гаргаж тавьж байв.

Энэхүү хүний амьдралд байх хамгийн наад захын хэрэгцээний асуудалд холбогдоод байгаа парламентын залуу гишүүн Д.Гантулга  “Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал” сэдвээр залууст лекц унжээ. Өөрийнхөө толгой дээрх тэмээг харахгүй байж хүний толгой дээрх цагаан үсийг харна аа гэж.  Айлд тайлсан бандаашаа өмсөөд гарч ирсэн залуу гишүүн  бусдад биш уг нь өөртөө зориулж ийм лекц уншуулсан бол уг нь зохилтой. Гээд өөртөө ч лекцээ зориулсан юм билүү хэн мэдлээ.

Ямарч байсан  боов идэж, бохь зажлах, ажилдаа “гоцуу” ирж, бүр боов харуулж, бандаашаа тайлдаг манай гишүүд бол   “ёс суртахуун”-тай хүмүүс гэнэ лээ.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж