Pew судалгааны төвөөс явуулсан судалгаа АНУ дахь Исламын шашинт иргэдийн тоо сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байгаа бөгөөд хорин жилийн дараа гэхэд Исламын шашин энэ улсын хоёр дахь том шашин болохыг харуулжээ.
Тус судалгааны төв мөн 2007, 2011 болон 2017 онд явуулсан судалгаануудыг харьцуулан АНУ дахь Исламын шашинтнуудын ирээдүйн хүн амын зураглалыг гаргасан байна.
Судалгааны үр дүнгээс харахад АНУ –ын хүн амын дундах Исламын шашинтнуудын эзлэх хувь асар хурдтай өсөж байгаа бөгөөд 2040 он гэхэд 8.1 саяд хүрэх ажээ. Өнгөрсөн оны дүнгээр АНУ дахь Исламын шашинт иргэдийн тоо 3.45 сая байжээ. АНУ дахь Исламын шашинт иргэдийн тоо нэмэгдэж буйн гол шалтгаан нь цагаачлал ажээ. 2016 онд АНУ-д цагаачилсан Исламын шашинт иргэдийн тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад шинэ дээд амжилт тогтоосон байна. Судалгаанаас харахад АНУ-д ажиллаж, амьдарч буй Исламын шашинт иргэдийн дөрөвний гурван хувь нь цагаачид болон тэдний хүүхдүүд юм байна.
Судалгааны бас нэг сонирхолтой дүн бол насны бүлгээр Исламын шашинт цагаачид бусад шашныханаас харьцангуй залуу бас төрөлт өндөртэй байгаа юм.
Эх сурвалж: CNN