Удирдах ажилтны цугларалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтны цугларалт үргэлжилж байна

Удирдах ажилтны цугларалт үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт” хоёр дахь өдрөө Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд үргэлжилж байна.

Өнөөдөр удирдахуйн ухааны онол аргазүйн талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгөх сургалтууд болон удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангах дадлага, сургуулийг зохион байгуулах юм.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 92 удирдах ажилтан хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж